Q&A
mail to i TOP Edu

Азийн англи хэлний бэлтгэлийн давуу тал

Хол орших АНУ эсвэл Англи зэрэг орнуудад л англи хэл сурах боломжтой гэдэг бол өрөөсгөл ойлголт юм. Азид Англи хэлээр ярьдаг мөн Англи хэлнийхээ сургалтаар дээгүүрт бичигддэг орнууд буюу Филиппин, Малайз, Сингапурт хямд зардалаар Англи хэлийг чанарын өндөр түвшинд эзэмшиж болно. Эдгээр улсууд нь төрөлх хэлнээсээ гадна англи хэлийг төрөлх хэл шигээ хэрэглэдэг учир англи хэл орчинд нь байгаа мэт сурч болно.
Мөн АНУ болон Англи зэрэг улсуудтай харьцуулахад виз амархан олгогддог учир удаан хүлээлгүй хурдан хугацаанд англи хэлийг сурахаар явж болох давуу талтай. Амьдрах өртөг болон бусад зардлын хувьп хямд төсөр учир оюутан залуучууд сурахад нэн таатай газар билээ.
Филиппин, Сингапур, Малайз нь амралтын газрын орон гэдгээрээ алдартай бөгөөд үзэсгэлэнтэй байгальд англи хэл суранга амралын өдрүүдэд төрөл бүрийн хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Илүү урт хугацаагаар англи хэлээ сурах хүсэлтэй оюутнууд азийн оронд англи хэлээ сурах боломжыг олгож байна.
Даяарчлалын үетэй хөл нийлүүлэн алхаж Англи хэлийг боломжын үнээр сурахыг хүсвэл Сингапур, Филиппин, Малайз зорьж өөрийн зорилгоо биелүүлээрэй.
 
                      [Филиппин]                                                [Сингапур]                                             [Малайз]

 



Үүнээс гадна бүх улсын алдартай хэлний болон их, дээд сургууль байгаа билээ! Тус хүн бүрт тохирсон сайн сургуулийг олж өгөх болно!