Q&A
mail to i TOP Edu

АНУ (United States of America)
Эрх чөлөөний орон болох АНУ нь боловсролын салбараараа тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд дэлхийн олон шилдэг их дээд сургуулиудтай. Та хүссэн муж хүссэн сургуульдаа хүссэн мэргэжилээрээ ороход чинь бид таны гүүр болж чадна.
  
 
Ерөнхий мэдээлэл
- Улсын төв: Вашингтон ДС / 1 нийслэл, 50 муж /
- Байршил: Хойд Америкийн
- Нийт талбай: 9,826,675 км2  
- Хүн ам : Ойролцоогоор 3 тэр бум  10 сая
- рьс өнгө: 80% цагаан арьстан , 12,8 хувь хар арьстан, үлдсэн нь Ази
- Шашин: Христ 52 %, Ромкатолик 24 %,  Шашингүй 10 %
- Мөнгөн тэмдэгт : 1USD = 1670 ₮
- Цахиилгаан : 120V,  60 H

Бүс нутагийн онцлого
-
Зүүн зүг
Main (ME), New Hampshire (NH), Vermont (VT), Massachusetts (MA) , Rhode island (RI), Connecticut (CT), Maryland (MD), Pennsylvania (PA), New York (NY) , New Jersey (NJ), Delaware (DE) зэрэг хотуудтай  бөгөөд нэр хүндтэй шилдэг их сургуулиуд ихэнх нь энэ бүс нутагт байрладаг.
 

- Өмнө зүг
West Virginia(WV)гаас эхлэн Virginia(VA), North Carolina(NC), South Carolona(SC), Georgia(GA), Tennessee(TN), Mississoppi(MS), Arkansas(AR), Oklahoma(OK), Texas(TX), Louisiana(LA), Alabama(AL),Florida(FL) зэрэг мужууд багтана. Цаг агаар нь зун нь маш халуун өвөлдөө хүйтэн эрс тэс уур амьсгалтай бүс нутаг юм. Бусад мужуудыг бодвол сургалтын төлбөр болон амьдралын өртөг хямд.
 
 
- Баруун зүг
California хотыг голчлон Oregon(OR), Washington(WA), Montana(MT), Idaho(ID), Wyoming(WY),
Nevada(NV), Utah(UT), Colorado(CO), Arizona(AZ), New mexico(NM) гэх хотууд баруун нутагт орно.
Энэ нутагт Stanford дээд сургууль, UC Berkeley, Washington мужийн дээд сургууль гэх мэт сургуулиуд байдаг ч California –д дээд сургуулийн тоо хамгийн их гэж танигдсан хот юм. Сургалтын төлбөр болон хэрэглээний хувьд дундаж баруун бүс нутагтай ойролцоо боловч өмнө зүгээс үнэтэй,зүүн зүгээс боломжын үнэтэй газар юм.
 

- Дундаж баруун
Ohio(OH)-гаас эхлэн Michigan(MI), Indiana(IN), IIlinois(IL), Wisconsin(WI) гэх нутагууд нь Great lakes бүс нутаг ба Kentucky(KY), Minnesota(MN), Iowa(IA), Missouri(MO), Nebraska(NE), Kansas(KS), болон North Dakota(ND), South Dakota(SD)муж орно. Энэ бүс  нутагт байршилын онцлогоос болж цаг аргаарын хувьд маш тогтворгүй  өвөлдөө цас их эрс тэс уур амьсгалтай.Тэргүүлэх зэргийн сургуулиуд нь Chicago, Detroit, Saint Louis хотуудад байрладаг ба  амьдрах өртөг болон сургалтын төлбөр дундаж түвшинд байдаг.
 

Боловсролын тогтолцоо
- Бага,дунд,ахлах бүтэц
АНУ-н боловсолын тогтолцоо нь 12 жилээр К-12 системтэй бөгөөд 6-2-4, 6-6, 8-4 гэсэн үе шатлалатай байдаг. Муж болгоны боловсролын төвийн тогтолцооноос шалтгаалан харилцан адилгүй байдаг.
 
- их сургууль болон төгссөний дараах сургууль
· 2жилийн коллеж
2жилийн коллежид улсын болон хувийх гэж 2янз байдаг.  Хувийх "Junior College" улсых " Community-College" гэж хэлдэг. Бүгд 2жилийн коллеж төгсвөл  Associate in Arts/Science -Degree A.A/A.S төгсөх болно.
· коллеж
Их дээд сургууль болон коллеж гэсэн тогтолцооотой ба улсын болон хувийнх гэсэн 2 төрөл байдаг. АНУ-д коллеж төгссөний дараа их дээд сургууль руу шууд элсэн орох боломжтой.
 
· 4жилийн дээд сургууль
4жилийн дээд сургууль нь магистрт суралцах бүрэн сургууль зөвхөн баклаварын сургууль гэж 4жилээр 3 ангилна.
Нэгт  муж болгонд нэг байх том хүрээний дээд сургууль(University of-California, University of Texas )байдаг.
Хоёрт мужийн том сургуулийг голчилон хүрээлдэг хувийн сургууль (Harvard, MIT, Stanford) байдаг.
Гуравт бага хүрээний сургууль ч ихэнхдээ шашинтай холбоотой бөгөөд голдуу хувийн сургууль(Liberal Arts College)байна.. Баклавар(Undergraduate Program)нь дундажаар 4жилээр 1∼2ангид мэргэжлийн бус хичээл, 3∼4ангид мэргэжлийн хичээл зааж төгсөхдөө баклавар(Bachelor's Degree, B.A/B.S) зэрэгтэй төгсөнө.
 
· Магистр доктор сургууль
АНУ-ын баклаварын дараах сургууль(Graduate School) 2 янз байдаг.
Нэгт  хүмүүнлэг, нийгэм, байгаль орчин шинжлэх ухаан судлал, энгийн дээд сургууль(Graduate School of Arts & Sciences)гэж сурж байгаа оюутандаа анхаарал тавин хичээллэх арга нь академи хэлбэрээр хичээллэнэ. Гол авах цол нь дундажаар 1∼2жилийн  магистр, магистр цол(Master's Degree, M.A/M.S), тэрний дараа 3жилээс дээш доктор цол (Ph.D)авна.
Хоёрт менежмент, хууль, боловсрол, инженер, анагаах ухаан гэх зэрэг 18 төрөлийн мэргэжлээр(Professional School)сургуулийг магистр цолоос академи аргачилалаас өөр мэргэжлийн талаар гүнзгийрүүлсэн аргачилалтай. Магистрт суралцах сургууль хамгийн их хүн сурдаг алдартай нь  "MBA"(Master of Business Administration) болно. Үүн шиг  мэргэжлийн дээд сургуульд баклавараа төгсөөд элсэж болно. Америк дээд сургуулиуд төлбөр болон байгууламж , төвшинөөс харвал маш их ялгаатай бөгөөд элсэх дараалал болон сургуулийн оноо, TOEFL оноо, хангах ёстой шаардлага өндөр, бүртүүлэхэд Deadline байж орох гээд олон янз байна. Элсэхэд TOEFL оноо байхгүй ч орж болох Conditional Admission ба TOEFL оноотой байж элсэж болох Regular Admission гэх мэт  олон янз сургууль ч олон болхоор сонголтоо зөв хийх хэрэгтэй.
 
· Их дээд сургууль
Улсын  их сургууль болон хувийн их сургууль гэсэн 2 төрөл байдаг бөгөөд бакалавр, мастер, докторын зэргээр сурах боломжтой.
Манай төв нь Маршалын их сургууль (Marshal University ),Флоридагын их сургууль (University of  South  Florida ), Орегоны улсын их сургууль (Oregon State University),Колорадогийн улсын их сургууль (Colorado State University ) зэрэг гэрээтэй сургуулиуддаа хурдан хугацаанд байнга явуулдаг бөгөөд АНУ-н бүх шилдэг их дээд сургуулиудад суралцуулна.
 
 



Үүнээс гадна бүх улсын алдартай хэлний болон их, дээд сургууль байгаа билээ! Тус хүн бүрт тохирсон сайн сургуулийг олж өгөх болно!