Q&A
mail to i TOP Edu

 
Филиппин ( Philippines )
Филиппин нь бага зардалаар түргэн хугацаанд англи хэл сурах боломжтой орны нэг юм. Визний материал гэж бүрдүүлэлгүйгээр гадаад паспорттойгоор л явах боломжтой. 1:1 хичээлтэй учир англи хэл хялбархан сурч болно. Ажлын өдрүүдэд англи хэлээ сураад амралтын өдрүүдэд үзэсгэлэнт далайгаар аялах боломжтой.
 

Ерөнхий мэдээлэл
 - Нийслэл : Манила Manila
 - Байрлал : Азийн хойд хэсэгт                        
 - Газар нутаг : 300,000 ㎢
 - Хүн ам : Ойролцоогоор 100 сая                   
 - Үндэстэн: Ихэнх нь Малайз
 - Шашин : Ихэнх нь Католик                        
 - Валют : 1 PHP =    төгрөг
 - Цахилгаан : 220V, 60Hz
 
Хотуудын онцлог
- Манила
Манила нь филиппиний нийслэл бөгөөд 7,107 арлаас бүтсэн улс төр, эдийн засаг, нийгэм, боловсрол, соёлын төв газар юм. Төрөл бүрийн соёлын өлгий болсон Манила нь гадна дотны жуулчидын нүдийг хужирлах үзэсгэлэнт газар олонтой газар билээ. Гоёмсог жипини болон автобус, ганган тансаг машинууд ба олон хөл хөдөлгөөн ихтэй хот юм. 
 
   

- Сэбү хот
Филиппиний 2 дахь том хот бөгөөд далайгаар хүрээлэгдсэн аялал жуулчлал түлхүү хөгжсөн хот юм. Үзэсгэлэнтэй сайхан  арлуудаар хүрээлэгдсэн газрын диваажин гэж хэлэгдэхээр энэхүү газарыг зоригчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байдаг билээ. Филиппинд хамгийн удаан оршин тогтнож буй хот бөгөөд одоогийн филиппиний эдийн засгийн үйлдвэрлэлийн гол хот юм.
 
   
 
- Багиу хот
Филиппиний нийслэл манилагаас 250 км зайтай газрын гадаргаас 1,500 м өндөрт байдаг. Өдөртөө дулаахан оройдоо сэрүүхэндүү уур амьсгалаар алдартай. Иймэрхүү уур амьсгалын ачаар гүзээлзгэнэ, байцаа гэх мэт хүнсний ногоо ихэнх нь ургадаг бөгөөд филиппин иргэд ч очихыг хүсдэг бал сарын аялалын хосуудын очих дуртай газрын нэг билээ. Багиу хот нь ерөнхийдөө хэвийн уур амьсгалтай бөгөөд их сургууль олонтой филиппиний боловсролын хот юм. Ерөнхийлөгчийн зуны байр байдаг, 3 их сургууль байрладаг бусад хотоо бодвол амар тайван аюулгүй хот юм
 
:namespace prefix = o />
   
 
- Баколод хот
Филиппиний 4 дэх том арал бөгөөд филиппиний шилдэг элсэн чихрийн үйлдвэр байдаг.
Тийм учраас филиппин Иргэд түлхүү оршин суудаг. Филиппиний хотуудын дундаас хамгийн сайн
төлөвлөгдсөн хот бөгөөд хөл хөдөлгөөн бага нам гүм хот юм.
Хотын төвөөс 5-20 минутын зайтай далайтай бөгөөд агаар нь цэвэрхэн амар тайван хот юм. Дэлгүүр дээд зэрэглэлийн ресторан, парк их байдаг.
 
  
 
- Илола хот
Манилагаас онгоцоор ойролцоогоор 1 цаг орчим байрладаг. Филиппиний 5 дахь том хот бөгөөд дэлхийд шилдэг амралтын газар Боракай болон Гимарас арлуудтай ойрхон байдаг. Барааны үнэ хямд боловсролын хот юм.
 
- Кыллаг
 Манилагаас машинаар ойролцоогоор 2 цаг орчим зайтай оршдог. Филиппиний эдийн засагын гол Кыллагын онцгой эдийн засгийн газар (CDC) байдаг бөгөөд олон гадаадын байгууллагууд хөрөнгө оруулалт хийдэг мөн одоо ч хонгконг болон макау хөрөнгө оруулалт орж ирсээр байгаа Филиппины эдийн засгийн бүс нутаг юм. CDC нь ойролцоогоор 33,000 га газар нутагтай бараг хэмжээний хувьд сингапуртай ижилхэн бөгөөд зам тээврийн гол хот юм. Гадаад хүмүүс их байдаг бөгөөд Филиппины хамгийн аюулгүй хотын гэж яригддаг Филиппины тайван амгалан хот юм.
 
- Дабау хот
Манилагийн өмнөд хэсэгт байрлалтай Дабау хот нь хар салхи гэх мэт зүйлд өртдөггүй газар байрладаг юм. Халуун бөгөөд байгалийн сайхан уур амьсгалыг мэдэрч болох хот юм. Цэнгэг усны нөөцөөрөө дэлхийд 2 т ордог цэвэр ундны устай, үржил шимтэй уулс болон байгалийн сайханаар хүрээлэгдсэн хот юм.

 



Үүнээс гадна бүх улсын алдартай хэлний болон их, дээд сургууль байгаа билээ! Тус хүн бүрт тохирсон сайн сургуулийг олж өгөх болно!