Q&A
mail to i TOP Edu


Канад (Canada)
Англи улсын заншил ба Америк улсын практикт хэрэглээний бодлогот тулгуурласан Канад англи хэлний эх нь гэж хэлж болохоор цэвэр дуудлага бүхий боловсролын тогтолцоог хангаж байдаг.
 
 
Ерөнхий мэдээлэл
- Улсын төв : Ottawa
- Байршил : Хойд америкийн хойд зүгт          
- Нийт талбай : 9,976,139 ㎢
- Хүн ам : ойролцоо 33сая хүн                  
- Арьс өнгө : цагаан арьстан 80%, хар арьстан 12.8%,ази тив
- Шашин : христ 42.1%, католик 46.5%, бусад 11.1%   
- Валют : 1 CAD =  1329  төгрөг
- Хүчдэл : 110V, 50~60Hz
 
Бүс нутагийн онцлого
Канад нь British Columbia, Ontario, Quebec, Alberta, Saskatchewan, Manitoba, New Brunswick, Nova Scotia, Prince Edward Island, Newfoundland гэх 10 мужтай байдаг ба эдгээрийн дундаас хамгийн их гадаад оюутанууд сурдаг газар нь British Columbia, Ontario, Alberta, Quebec мужууд юм.
 
- British Columbia муж : хот Victoria
British Columbia муж бол Канадын баруун талд байрладаг ба дулаан уур амьсгалтай, үзэсгэлэнтэй байгальтай учир олон улсын аялалын гол муж болсон байна. Ялангуяа Vancouver бол British Columbia мужын хамгийн том хот дэлгүүр, хоолны газар,кино театр гэх мэт олон нийтийн үзвэрт үйлчилгээний төв байрладаг учир, English bay, Stanley цэцэрлэгт хүрээлэн олонд ташаагдсан маш олон үзэх зүйлтэй газар юм.
Vancouver –аас  2цаг орчим зайтай газар Whistler уул нь цанын диваажин гэж танигдсан газар билээ.
Гол төв болох Victoria нь Vancouver-ын өмнө зүгийн захад байдаг учир Англи улсын үзэсгэлэнтэй байдлыг санагдуулам гайхалтай хот билээ. Мужын нийт хүн ам нь  60% орчим нь Vancouver-ын захад амьдардаг ба Victoria-ийн захад амьдардаг хүмүүс жил болгон шинээр суурьшиж байгаа юм.
 

- Ontario муж : хот  Toronto City
Ойролцоогоор 10сая гаруй хүн амтай Канад улсын эдийн засаг, үйлдвэрлэлийг авч явдаг гол хот юм. Дэлхий даяар алдартай Niagara хүрхрээ, Канад улсын төв болох Ottawa энэ газарт байдаг ба дэлхийн хамгийн өндөр цамхаг болох CN tower Toronto –д байдаг. Амралт зугаалалын газар түлхүү  учир аялагчид болон орон орны хүмүүс их байдаг. Хотын төв болох Ottawa Rideau canal гэх дэлхийн хамгийн том тэшүүрээр гулгахад зориулагдсан талбай байдаг ба хүн амийн тоо 400мянган. Канадын хамгийн том хот Toronto Yorkville дэлгүүр, Eton center гэх алдартай дэлгүүрүүд байдаг. Ontario нь Канад дотроо нийт үйлдвэрлэлтийн 40%-ийг эзэлдэг энэ хэрээр эдийн засгийн хувьд маш чухалбүс нутагт багтдаг, тэр дундаас машин үйлдвэрийн ажилчид 136,000 хүн бөгөөд Канадын нийт экспортын 26%-ийг эзэлж байна.
 

- Quebec муж : хот Quebec City
'Канад дотрох Франц' гэж хэлэгддэг Quebec Франц болон англи хэл хэрэглэдэг, хүн амийн 80% аас дээш хүн Франц иргэншилээр одоог хүртэл ёс заншлаар аж төрдөг. Хамгийн том хот болох Montreal орчин үеийн барилга баригдаж шинчлэгдсэн ч хэдхэн гудамжны цаана эртний чулуун хашаатай эртний Montreal байдаг ба дундаж үеийн Францын уур амьсгал болон түүх соёлыг хаанаас нь ч мэдрэх боложтой өвөрмөц хот юм. Нийт хүн амийн 82.2%- нь Франц хэлийг хэрэглэдэг ба 9.7% нь англи хэлийг хэрэглэж байна.
 

- Alberta муж  : хот Edmonton
Роки уулын замын хаалга, Alberta муж нь Канадаас хамгийн үзэсгэлэнтэй байгалиар гайхуулдаг Роки уул, хязгааргүй их мод, төгсгөлгүй уудам тал улсын цэцэрлэгт хүрээлэнгээрээ өндөр хөгжилтэй аялалын диваажин гэж хэлж болох муж улс юм. Гол хот нь жааз болон олон баяр наадам болдог хотоор танигдсан хот Edmonton, 88оны өвлийн олимп болсон Calgary, дэлхийн хамгийн сайхан амралтын газарт багтсан Канадын роки хаалганд дах Banff болон Jasper, ‘нулимасан нуур’ lake louise гэх олон амралтын газар байдаг. Гол үйлдвэрлэл нь газар тариалан бөгөөд дэлхийд үйлдвэрлэлтээрээ өндөр хөгжсөн газарын нэгт ордог ба Канадын нийт үйлвэрлэлтийн 20%-ийг эзэлдэг. Цагаачлал ихсэж 40наснаас доош иргэд 70% орчим байдаг үүнээс харвал Канадын Альберта муж бол залуучуудын муж гэж ойлгож болно.
 

- Saskatchewan муж  : хот Regina
Олон газарлуу явдаг галт тэрэгний замаар хөгжин дэлхийн хамгийн том кали урсдаг гол олдсон . Нэг
талаасаа нөгөө тал хүртэлээ тариан талбайтай Канадын хүнсийг үйлдвэрлэдэг гэхэд хотын дүр төрөх нь одоо үеийн шинэлэг болсон. Зуны дундаж халуун нь Канадын хамгийн халуун нутагийн нэг. Хамгийн том хот нь Saskatoon бөгөөд худалдаа үйлвэрлэлээрээ хөгжилтэй хот юм.
 

- Manitoba муж : хот Winnipeg
Канадын голд байршилтай, хэдэн мянган нууртай болхоор загасчлал болон загасчлалын спортыг сонирхогчдод хамгийн тохиромжтой бүс нутаг юм.
Хот болох Winnipeg нь баруун талын тариалангын аж ахуй эрхэлдэг хот юм.
 

Боловсролын тогтолцоо
Канадын  боловсролын аргачлал нь төр засгийн мэдэл дор тус мужын тусгаарлагдсан боловсролын аргачлалтай байдаг. Канадад бага, дунд, ахлах сургууль нь тус тусдаа байдаг боловч боловсролын яам хариуцдаг. Улсын сургууль бол муж доторх дүүрэг болгоны боловсрол судлалын холбоо хариуцаж, хувийн сургууль бол тус бүрийн боловсролын аргачлалаар зааж  үйл ажиллагаагаа явуулна. Канададын бага дунд ахлах ангийн боловсрол 7-5 жил, 7-3-2 жил,8-5жил, 6-5жилээр хуваагддаг. Хувийн сургууль заах аргачлалын хувьд харицлан адилгүй байдаг.
 
- дунд болон ахлах сургууль
Улсын сургууль болон муж доторх сургуулиудыг хариуцсан боловсролын яамнууд байх ба хувийн сургуулиуд өөрийн аргачлалын дагуу сургалтаа явуулдаг давуу талтай. Олон улсын оюутнуудын хувьд ESL гэсэн тусгай хөтөлбөрөөр хэлний бэлтгэлд бэлтгэдэг. Улсын сургуульд элсэхэд бичиг баримтаар голчлон авдаг ба хэлний түвшнийг голчилдог ч гэсэн онцлох зүйл хэмээн үздэггүй бөгөөд хувийн сургуульд элсэх журам нь улсын сургуулиас өөр байдаг. 
 
- Нийтлэг боон мэргэжлийн дээд сургууль
Мэргэжил олгодог коллежиуд нь баклавараар төгсөөд дуусахгүй мөн үнэмлэх болон эрхийн бичигтэй хамт өгч мэгрэжлээрээ ажиллах үнэмлэх бүхий батламж өгдөг. Харин нийтлэг дээд сургууль нь баклавар, магистр, доктор зэргийг хамгаалах бүрэн бололцоотой Канадад улсын 9 их сургууль байдаг. Муж тус бүрдээ өөр өөр байх ч ихэнхдээ 3,4 жил байдаг, суралцах явцдаа хамгийн доод дүн нь В байх шаардлагыг тавьдаг. Баклаврын элсэлтийн журам болон өөр журамын дагуу шаардлагатай товолсон хоногтой байдаг учир урьдаас сайтар бэлдэх хэрэгтэй ба Англи хэлний стандарт шалгалтыг заавал өгсөн байх шаардлагтай.
 
- Баклаварын дараах сургууль
Канадад байгаа сургуулиуд нь ихэнх нь Америктай адилхан ба McGill,Toronto, British Columbia, York дээд сургуулиуд баклаварын  дараах сургуулуидтай байна. Магистр ,докторын зэргийг батламж болон мэргэжлийн үнэмлэх, магистр, докторын дараах зэрэг гэх мэтийн сургалтуудаар суралцаж болно. Элсэхэдээ тухайн сургуулийнхаа шаардлагыг хангасан байх ба, журам болон тогтоогдсон өдөр, судалгааны сэдэв, тэтгэлэг нь бүгд өөр өөр учир сайтар шалган урьдаас бэлтгэлээ базаах хэрэгтэй. Канадын сургуулиуд  анхан шатны судалгааны салбарттаа тэргүүлэгч бөгөөд, ялангуяа газар тариалан, хэл судлал, анагаах ухаан зэрэг салбартаа олон улсын түвшинд дүйцхүйц мэргэжилтнүүдийг бэлтгэдээгээрээ онцлог юм.Суралцан төгсөх хугацаа нь 2-3 жил байдаг. 2жилийн сургалтын элсэлт нь 9 сард   эхэлдэг.Канадад 3 жилээр суралцагсдыг 1сар болон 5сард элсэлтэнд бүртгэж эхэлдэг. Магистрын хичээлийг мэргэжлийн болон мэргэжлийн бус гэж 2 хуваадаг. Мэргэжлийн бус салбар нь соёл, нийгэмийн салбарыг хамрах ба мэргэжлийн салбарт менежмент, хууль, барилга орно. Магистраа дуусгасны дараа диплом хамгаалах, ажил хийх, эсвэл үзсэн хичээлээ голчлон тайлан гаргаж өгөх нэгэн хэлбэр байдаг. Докторын сургалт нь магистраа бодвол хамгаалахад амаргүй байдаг. Course Work, шалгалт, дипломийн ажил гэж дараалалтайгаар доктор цолоо хамгаална. Канадад зари сургуульд элсэж орохын тулд GRE оноотой байх хэрэгтэй гэдэг бөгөөд энэ нь элсэж ороход үүнийг давуу тал гэж үздэг. Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцахыг хүсэгчид GRE болон GMAT-г заавал өгсөн байх шаардлагатай.



Үүнээс гадна бүх улсын алдартай хэлний болон их, дээд сургууль байгаа билээ! Тус хүн бүрт тохирсон сайн сургуулийг олж өгөх болно!