Q&A
mail to i TOP Edu

Япон улс (Japan)
Япон нь эдийн засгийн чадавхаараа дэлхийд АНУ, Хятадын дараа 3-т ордог, Их Наймын нэг гишүүн улс юм. Азийн цор ганц өндөр хөгжилтэй орон хэдий ч түүхий эд, хүнс, эрчим хүчний 80-аас илүү хувийг импортлодог, гадаад худалдаанаас хамааралтай улс болно.
Японы хүн ам нь Хоншюү арлаар төвлөрөн суудаг Япон , Окинава аралд оршин суух Рюүкюү болон Хоккайдо, Сахалинаас  гаралтай Айнү, Орок, Нивхи зэрэг жижиг үндэстнүүдээс бүрдэнэ. Албан ёсны хэл нь япон хэл бөгөөд Рюүкюү хэл, Айнү хэл зэрэг цөөн ярилцагч бүхий хэлнүүд оршдог.
Газарзүйн байрлалын хувьд газраар хиллэдэг орон байхгүй бөгөөд Япон тэнгисээр Солонгосын хойг (БНСУ, БНАСАУ), ОХУ-тай (ОХУ нь Япон тэнгисээс гадна Агнуурын тэнгисээр хиллэнэ), Дорнод Хятадын тэнгисээр БНХАУ зэрэг улсуудтай хиллэнэ. Түүнчлэн өмнө этгээдэд байх Огасавара олтригоор Микронез (Умард Марианы  арлууд ) улстай хиллэдэг.
   
Уур амьсгал
 
Төв арал Хоншүгээс өмнө зүгт орших Окинава, Дайто арлын ихэнх хагас нь халуун дулаан уур амьсгалтай ба Мияако, Окидайто гэх мэт арлууд нь халуун орны уур амьсгалтай бол Хоккайдо орчмын арлууд нь хүйтэн сэрүүн уур амьсгалтай болно . Цаг уурын нөхцөлөөс хамааран Япон улс нь жилийн дөрвөн улиралтай боловч ихэнх нутагаар далайн уур амьсгалтай учраас эх газартай харьцуулахад өвөл харьцангуй хүйтэн бус дулаавтар уур амьсгалтай байдаг.
 
 
 
Боловсролын системийн тухай
Токиогийн Их Сургууль, Ясүда танхим
Мэйжигийн эрин үеэс буюу 1872 оноос, бага дунд сургууль, их сургуулиуд байгуулагдаж эхэлжээ. 1947 оноос Японд 6-15 насандаа бага, дунд сургуульд, мөн дараа нь 3 жил ахлах сургуульд суралдаг болсон байна. 2005 оны байдлаар ахлах сургууль төгсөгчдийн 75.9% нь их сургууль, коллеж болон бусад тусгай мэргэжлийн сургуульд элсэн орсон байна. Токиогийн их сургууль, Киотогийн их сургууль нь дэлхийд нэртэй том сургуулиуд юм. Олон улсын байгууллагын судалгаагаар Японы боловсролын систем дэлхийд эхний 6-д багтаж байна.
Бичиг үсэг тайлагдсан байдал: 100.0% (эр: 100.0%, эм: 100.0%、2000 он). 1999онд  99.8% (эр: 99.9%, эм:99.7%) байсан аж.
Суурь боловсрол: бага сургууль 6 жил, дунд сургууль 3 жил. Дунд сургууль 3 жил суралцдаг. Дунд сургууль төгсөгчдийн 96% нь ахлах сургуульд  дэвшин суралцдаг.
 
 

Токиогий Их Сургууль,
Техник инженерийн сургууль
Үндсэн мэдээлэл
Нийслэл хот: Токио хот
Байршил : Ази тивийн хамгийн хойд хэсэгт байрлалтай арал улс
Нийт газар нутгийн хэмжээ: 377.915км2
Хүн ам: 127.078.700 орчим хүн амтай
Валютын тооцох нэгж: 1иень≈18 төгрөг/улирал сараас хамаараад 14-18төгрөг орчим/
Цахилгааны хүчдэлийн хэмжээ: 110 вт

Японы төв хотууд
- Токио хот
Япон улсын нийслэл хот бөгөөд дэлхийн хамгийн том хотуудын нэг Токио хот нь хүн ам 12 саяас давсан Япон улсын төр, эдийн засаг, засаг захиргаа, боловсрол, соёл, зам тээврийн болон дэлхийн эдийн засгийн төв хот юм. Дэд бүтэц зам тээвэр ихээр хөгжсөн, нийтийн тээвэртээ галт тэрэг, метрог өргөнөөх ашиглаж байна.


- Токиогийн зэргэлдээх хот Ёкохама
Япон улсын Канагава мужийн төв хот юм. Токиогийн булангийн эрэгт, нийслэл  Токио хотын  төвөөс  өмнө зүгт 30 км зайд оршино. Япон улс дэлхий дахинд нээлттэй болсон 19-р зууны хоёрдугаар хагасаас далайн боомт тус хот эрчимтэй хөгжиж, өдгөө тус орны хамгийн том боомтуудын нэг болжээ. Хотын эдийн засгийн гол төвлөрөл нь Каннай, Минатомирай 21, Сакүрагичо гэсэн 3 буудлын эргэн тойронд байдаг. Энэхүү хот нь Камакүра шоогүний үеэс хөгжиж эхэлсэн билээ.

- Осака хот
Осака хот нь Япон улсын 2 дахь том хотын нэг бөгөөд бусад хотуудтай харьцуулахад эртний дурсгалт зүйлс ихтэй аж үйлдвэр ихээр хөгжсөн орчин үеийн барилга байгууламж ихээр баригдсан өндөр хөгжилтэй хот юм.

- Кобэ хот
Осака хотоос ойролцоогоор 30 км зайтай байдаг бөгөөд Ёкохама болон Кёнжүжи нь баруун японы хамгийн том олон улсын боомт хот бөгөөд ази болон европын соёл ихээр шингэсэн ба бусад хотуудаа бодвол орчин үеийн уур амьсгал ихтай газар юм. 

- Сэнда и хот
Тохокү бүсийн улс төр, эдийн засаг, зөвөлгөөн, соёлын төв хот гэдгээрээ алдартай хот юм. 2-р дайний дараа хотыг шинээр байгуулсан учир үйлдвэрийн ажилтны хувь нь хүн амтайгаа харьцуулахад их байдаг.


- Саппоро хот
Хүн ам нь 1,670,000 орчим, японы хамгийн хойд зүгийн арал Хоккайдо арлын  төвд байрлалтай. Японы 5 хотын нэг бөгөөд олон парк, аялал жуулчлалын газруудтай бөгөөд падүгийн хөлөг хэлбэртэйгээрээ японы бусад хотуудаас ялгаатай ба ард иргэд нь ч өв эртний соёл уламжлалтай. Жилийн дундаж хэм 7.8С орчим байдаг. Хоккайдо арлын шинэ жил буюу япончуудын цагаан сарын баяртаа зориулан бэлтгэдэг мөсөн барималууд болон  Саппоро хотын хаана ч идэх боломжтой нама чокорето буюу хайлмал шоколад, Чингис хаан нэртэй чулуунд шарж иддэг хоол нь япончуудын дундаа алдартай юм.

- Фүкүока хот
Кюүшюүгийн хойд хэсэгт байрлах Фүкүока аймгийн баруун хэсэгт байрладаг ба хотын хүн ам нь 1500000орчим. Фүкүока аймгийн хууль засаг захиргааны  төв юм. Мөн Кюүшюү орчмын улс төр, эдийн засаг, зам тээврийн гол бүс ба 2013 оны байдлаар ижил түвшиний хотуудаа бодвол хамгийн их хүн амтай Кансайн баруун бүсдээ хамгийн их  хүн амтай.
 



Үүнээс гадна бүх улсын алдартай хэлний болон их, дээд сургууль байгаа билээ! Тус хүн бүрт тохирсон сайн сургуулийг олж өгөх болно!